Хятадын төвийн хэсэгт орон сууцны барилга нурсан золгүй явдал болжээ. Чанша хотод 8 давхар барилга нурснаас хэдэн арван хүн барилгын нурангид дарагджээ. Чанша хотын орон сууцны дүүрэгт 8 давхар барилга нуржээ. Барилгад дэлгүүр, зочид буудал, кино театр, мөн орон сууцнууд байрлаж байжээ. Одоогоор барилга нурсан шалтгаан тодорхойгүй байна. Магадгүй барилгын конструкцийг өөрчлөхөөр завдсан нь нуралт болох шалтгаан байсныг үгүйсгэхгүй байна. Ослын газарт 700-аад аврагч ажиллаж, 5 хүнийг аварчээ.
Эх сурвалж: TB5