Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд өчигдөр /2022.05.01/ -ний өдрийн 18:22 цагт 12 настай, хүү Сүхбаатар дүүргийн … дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын сааданд тоглож байгаад сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хүүг өнөөдөр 12:25 цагт алга болсон газраас долоон км зайтай, ойгоос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хүүгийн биеийн байдал хэвийн гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн