Ардчилсан намын 330 сумын дарга нар 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хуралдаж сумын намын хурлаа 2022.05.08-ны өдөр нэгэн зэрэг хийхээр товлон зарласан байна. Уг хуралдаанаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, эрх баригч хүчний үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, ардчилсан намын эв нэгдлийн талаарх уриалга, шаардлагуудыг гаргах, УДШ-д Ардчилсан намын дарга Х.Баттулгыг бүртгүүлэх асуудлыг нэн тэргүүнд шаардан хэрэгжүүлж, шат дараалсан арга хэмжээг улс орон даяар өрнүүлэхээр бүх сумдын намын хурлыг товлон зарлалаа. Гаргасан шаардлага шийдвэрээ бүх сумдын намын дарга нар гарын үсгээ зурж, тамгаа дарж, утасны дугаар холбогдох мэдээллүүдийг УДШ болон УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлжээ.
УИХ дахь АН-ын бүлэгт 3 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд энэхүү хугацаанд та бүхэн хуралдаж эв зүйгээ олохыг шаардаж байна. Хэрэв үгүй бол анхан шатны намын дарга нар УИХ-ын гишүүд Та бүхэнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье гэжээ. Мөн УДШ-д бидний хууль, дүрэм, журмын дагуу сонгосон намын дарга Халтмаагийн Баттулгыг баталгаажуулж өгөхийг шаардаж, 330 сумын намын дарга нар тамгаа дарж, гарын үсгээ зурж баталгаажуулж байна гэжээ.