ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг 1998 оноос эхлэн жил бүр тогтмол явуулж иржээ.
Энэ жилийн олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн Лингвистикийн их сургууль дөрөвдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Улмаар Майн баярын өмнөх өдөр шагналтнуудаа зарлаж, Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.
ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын 10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гуравдугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгдэв.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам