Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг бууруулна гэж орж ирсэн ч 17.9 их наяд болж бараг тоо хэвээрээ байна. 2.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хэвээрээ.
Төсвийн хуулийг дагаж орж ирсэн Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Их тоо мэт сонсогдож байгаа ч 18 их наядтайгаа харьцуулахад хэмнэлт гэж хэлэхэд хэцүү. Буруу бодлогоор зарим зүйлийг хойшлуулж байгаа нь заримдаа илүү зардал гардаг. Энэ утгаараа төсвийн тодотгол хангалтгүй болж байна. Нүглийн нүдийг гурилаар хуурсан баримт бичиг орж ирээд эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Гудамжинд жагссан иргэн, төрийн албан хаагч ч бай хэн бүхний хувьд төр тансаг, данхар харагддаг болсон. Үүнийг цэгцлээч гэдэг байр суурь байгаа юм. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа гэв. Тавдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ дотор нь зардал гүйлгэх эрхтэй учраас хэмнэгдэх бодит зардлын хэмжээг тодорхойлох амаргүй. Нэг жилээр нь тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах байх. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа” гэв.
1 comment
Энэ Хүрэлбаатар хулхины юмаа дандаа гоё нэрлэж халхавчилна. Хэмнэж чадаагүй бол тэрийгээ яаж ч гоё нэрлээд үр дүн тэр хэвээрээ шүү дээ