Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Төсвийн тодотгол анхнаасаа төсвийн зарлагыг бууруулах хүлээлттэй байсан. Гэтэл бодит байдал юу болж байна. 2.4 их наядын төсвийн алдагдал яг хэвээрээ.
Төрийн хэмнэлтийн хууль санаачилж оруулж ирсэн. 30 тэрбумыг хэмнэнэ гэсэн. 30 тэрбум төгрөг 18 их наядтай харьцуулахад маш бага тоо. Хэдэн зүйлийг хойшлуулж тавьсанаас биш хэмнэлт хийсэн зүйл алга. Нүглийн нүдийг гурилаар хуурсан төсвийн тодотгол болж байна” хэмээн шүүмжлэлтэй хандав.