Өмнөговь аймагт алга болсон гэх хоёр охиныг Улаанбаатар хотоос олжээ.
Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 11:10 цагт Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “15 настай хоёр охин алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, өнөөдөр 10:40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай, охидыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.
Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн бгөөөд тэдний эрх зөрчигдсөн эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.