Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 11, II тунд 13, III тунд 52, IV тунд 70 буюу нийт 146 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын
I тунгийн хамралт 75.2 хувь,
II тунгийн хамралт 72.1 хувь,
III тунгийн хамралт 54 хувь,
нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,800 (77.4 хувь), 16-17 насны 27,099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 48 цэгт 48 багийн 183 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.