Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар/ аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 километрт энэ сарын 27-ны өдрийн 12:38 цагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар