Цэргийн дэглэмтэй Мьянмар улсын шүүх улсын ерөнхий зөвлөх асан Аун Сан Су Чид 11 жилийн хорих ял оноосон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Түүнийг шүүх хурал төрийн эрхийг хууль бусаар авсан, төрийн эргэлт хийхийг оролдсон гэх мэт ноцтой буруутгалаар эхэлж олон сар нууц байдалд үргэлжилсэн ч эцэст нь авлига, хээл хахуулийн хэргээр яллажээ.
Тэрээр цэргийнхэн төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан 2021 оны хоёрдугаар сараас хойш гэрийн хорионд байгаа юм. Мьянмарт иргэний нийгмийнхэн төрийн эрхэнд гарахад асар их үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн Энхтайвны шагнал хүртэн мандаж явсан 76 настай Аун Сан Су Чи ийнхүү олон жилийн ял эдлэх нь тодорхой болж байна.
Тэрээр одоогоос 10 гаруй жилийн өмнө эрх мэдэлтэй байхдаа буддын лам нар нутгийн захад зөвшөөрөлгүй суурьшсан ислам шашинт рохинжачуудыг хоморголон хядсан хэрэг гарахад дуугүй өнгөрч нэр хүндээ сэвтээж байсан билээ.
Эх сурвалж: Eagle.mn