НӨАТ-ын буцаан олголтоор 1,136,755 иргэн нэгдүгээр улиралд 57.5 тэрбум төгрөг олгожээ

Иргэд сугалааг цуцалж, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхийг шаардсаны хариуд Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа зогсоожээ.
НӨАТ-ын энэ оны I улирлын буцаан олголт 57 тэрбум төгрөгийг 1 сая 136 мянган иргэнд олгож эхэллээ гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг:
- I улирлынхыг 4 дүгээр сард,
- II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
- III улирлынхыг 10 дугаар сард,
- IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгогдох юм.
1 сэтгэгдэлтэй
Unshigch
2022-04-27 18:52 at 18:52
Noat butsaan olgoltoo avaagyi l baina. Orson gej hudlaa bichihee bolioch.