Улстөр, нийгмийн сэтгэл зүйн доройтолд Үндсэн хууль буруутай гэж Боловсрол сэтгэл судлалын акедеми, Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Нэгдсэн Эрдэмтдийн Зөвлөлөөс мэдэгдлээ.
Тэрбээр “Манай өнөөгийн нийгмийн сэтгэл зүй олонхи нь амьдрах арга мухардаж,тэсвэр тэвчээр нь барагдаж буй төлөв байдалд хүрснийг залуусын жагсаал, шаардлагууд харууллаа. Тэдний олонхи нь цаасан дээр бичиж, барьцгаасан “Эх орондоо амьдарчихмаар байна” гэсэн үгс Монгол хүн эх орондоо амьдрах аргагүй болоод байгаа цөхрөлийг илэрхийлж байсан.
Яагаад монгол хүн эх орондоо сайхан амьдрах боломжгүй болчихов оо?! Яагаад улс орны эдийн засгийн сүйтгэн бусинуулсан авлига, албан тушаалын гэмт хэргүүд ял шийтгэлгүй орхигдож, иргэд шударга ёсыг хичнээн хүсэж шаардаад ч бий болохгүй байна вэ?
Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жилийн турш Монголын ард түмнийг, ялангуяа залуусыг эх орондоо амьдрах аргагүй болгосон, шударга ёсыг “ширгээсэн” “буруутан” нь манай өнөөгийн мөрдөж буй Монгол Улсын Үндсэн хууль” хэмээв.