Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас (УБЕГ)-аас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах “УБЕГ-аас иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн” гэв.
Иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” дүгнэлт гарсан.
Улсын бүртгэгч л мэдээллийн санд нэвтрэх эрхтэй. Тухайн иргэнтэй холбоотой албаны чиг үүргийн дагуу л нэвтэрнэ. Хэн ямар бүртгэл рүү орсон нь хадгалагдан үлддэг. Аюулгүй байдлыг ханган ажилладаг. Анх бүртгэхдээ зөрчилтэй байсан учраас дүгнэлтийг цуцалсан.
Гэрлэлт хууль бус, зөрчилтэй тохиолдолд улсын ерөнхий байцаагч шалган дүгнэлт гаргасны дагуу гэрлэлтийг хүчингүй болгодог. Устгах гэх ойлголт байхгүй, хүчингүй болгосон.
Түүнээс биш мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй” гэв.
Хуулийн дагуу зөрчилтэй, дутуу, хуульд заасны дагуу бус байвал эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрлэлтийг хүчингүй болгодог. Улсын бүртгэгч гэрлэлтийн бүртгэлийг өөрчлөх боломжгүй.
Баримт бичиг зөрүүтэй, зөрчилтэй, хуулийн шаардлагыг хангаагүй гээд сонсох ажиллагаа явуулсны дагуу холбогдох шийдвэр гарсан” гэлээ.
3 comments
Шудрага ёс яриад явдаг байсан, харин жинхэн хуулийг худалдаад авчихсан, ямар ч бичиг баримтыг дураараа өөрчлүүлдэг хүн чинь энэ явж байна шүү дээ. Төрийн байгууллын паразитүүд мөнгө төлөөд ямар ч бичиг баримт өөрчилж, шингээж гаргаж өгч чаддаг. Түүний төлөө л тэнд ажилладаг юм.
Михаилд анхнаасаа өөр бодол байжээ
Элэг элэг . 2 хүн, 4 хүүхдийн 16 жилийн амьдралыг зүгээр л нэг улсын байцаагч шийдчихэж байгаам уу? хаха. УБЕГ гэгч энэ байгууллага улс төрийн нам, мөнгөтэй хүнд үйлчилдэг болоод удаж байгаа шүү! Хувь хүний нууц, аюулгүй байдал цаашаа..кк. Сонгуулиар бидний бүх мэдээллийг ба бэ-гүй гаргуулж авдаг, хар машинтай ч холбоотой байх магадлалтай гэж хардаж бн.ккк