НӨАТ-ын I улирлын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

2022-04-26 13:04
nuat

НӨАТ-ын энэ оны I улирлын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Сангийн яаманд мэдээллийг өчигдөр /2022.04.25/ хүргүүлсэн байна.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа юм.

НӨАТ-ын буцаан олголтыг:

I улирлынхыг 4 дүгээр сард,
II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
III улирлынхыг 10 дугаар сард,
IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.