МОСКВА. /Zaobao/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров даваа гарагт хэлэхдээ, “ОХУ Украинтай хийж буй энхийн хэлэлцээ үргэлжлэх боловч дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна” гэжээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “өнөөгийн хурцадмал байдлаас харахад дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл бодитоор оршсоор байгаа бөгөөд үүнийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй” хэмээн анхааруулсан байна.
Мөн тэрбээр Украины хэлэлцээрийн арга барилыг шүүмжлээд, “сайн санаанд хязгаар бий. Хариу өгч чадахгүй бол энэ нь хэлэлцээрийн үйл явцад тус болж чадахгүй” гэжээ.
С.Лавров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэлэлцээр хийж байгаа мэт дүр эсгэсэн гэж буруутгаад, “Тэр бол сайн жүжигчин. Хэрэв та түүний хэлж буй үгийг анхааралтай ажиглавал мянган зөрчил олж харах болно” гэж MONTSAME-аас мэдээллээ.
1 comment
Оросууд дайныг хүслээ гэжүү ж Байдан тэргүүтээ европын холбоо их20 ын орнууд тайван замаар биш эз ийнхориг аргахэмжээ зэвсэгтехник хөрөнгө. Мөнгөөр зодож дайнныг улам сунжруулж байна 90 ээдонд ЗХУ г бтаргаж Варшавын гэрээг устгаад одоо хэний. Эсрэг НАТО гөршөжүүлж Украйныг ашиглаж байшааг хэн чойлгомоор Эхлээд Оросыг дараа гьХятад хүчгүй болгоод дангаар ноёрролоо тогтоож бусад орныггөлөг шиг болгож байна Путинүүнийг хүсээгүй аймшишгүйгээр. Сөрөн бослол Зелинский А меркийн бууны нохойболж эхорон ардтүмгнээ цсан далайд. Живүүлж байшаагаа ухаарч төвийг сахисан улсаа байгуулаад