Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сумын төвд хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ. Тодруулбал, хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, хоёр сургуулийн дээвэр, гурван айлын таван ханатай гэр, нэг айлын дөрвөн ханатай гэр нурж, зургаан айлын байшин, нэг цайны газар, хоёр гарааш, нэг дэлгүүрийн дээвэр хууларчээ. Мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн гурван шон хугарсан байна. Нийт хоёр сургууль, долоон байшин, хоёр гараашийн дээвэр хууларч, дөрвөн айлын гэр нурж, гурван шон унажээ.
Мөн Чандмань сумын Эрдэнэ-Уул багт 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Б, О нарын таван ханатай хоёр гэр нурсан.