Монгол мал, малчин хоёрыг төмөр тороор бэлчээрээс нь салгажээ. Хятадад очоод манайхан газар нутгийг нь ингээд хашаач. Эзэнгүй улсыг л ингэж дээрэлхэж чадах биз. Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд Монголын говийн малчдын бэлчээрийг хэрхэн дээрэмдэж буйг газар дээр нь очиж үзлээ.
Говийн малчин айлаас 300 хан метрийн зайд бэлчээрийг нь уурхай тэр чигт нь тороор хашжээ. Бэлчээртээ гарсан мал хэдэн км зам туулж байж торон хашааны ганц хаалгаар орж гарна.Зураг дээр орой хотондоо ирж буй ингэ торон хашааны хаалгыг зорьж яваа байдал.
Ийм байхад Ерөнхий сайд нь нэмж лицензүүд өгнө, хэн ч халдашгүй “ Алтан гэрэгэ” болгох тухай ярих нь хэний захиалга вэ?
Монголын төр хэнд үйлчилнэ вэ?
Тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгаа бид алдаж байна!!
Сэтгүүлч: Б.Отгон