Байгаль дээрх хамгийн агуу шингэн бол ус. Цусны ч 90 хувь ус. Ус бол хатуу, шингэн бодис, түүний гарал үүсэл, мэдээлэл, ген бүх зүйлийг уусган тээж явдаг.
Тэнд шингэний онол ёсоор конвектив-диффузийн үзэгдлээр сүлэгдэх процесс үргэлж явагдаж байдаг. Нэг өөр өнгө, үнэр, амттай шингэн нөгөөтэйгээ тодорхой хугацаа, зайнд сүлэгдэн нэг төрөл болохыг фазын шилжилт гэнэ.
Оркуудын хувьд тайлбарлахад танарын сайн мэдэх Алтай Таван богдын Потанины мөсөн голын зүүн сугаас хайлсан сүү шиг цав Цагаан гол, баруун сугаас нь урсах номин цэнхэр хоёр гол ирж нийлээд 20-иод километр хил гарган урсаж байж индринал ногоон Ховд гол болон Болжин нууранд цутгадагтай адил.
Да Хүрээний элитүүдэд тайлбарлахад торгон долгио хаялан мяралздаг тунгалаг Туулын усанд та бидний “Баастай” гол очиж нийлэн урсахдаа фазын шилжилт 80 км явсан ч нэг төрөл болж амжихгүй Заамарын шинэ фазтай нийлэн шилжиж чадахгүй явсаар алдарт Байгаль далай хүрдэгтэй ижил.
Хүний цус яг ийм бөгөөд хоорондоо сүлэгдэн, өөрсөд өөрсдийнхөө өвөг дээдсийн цус, соёл, иргэншлээ тээсээр явахдаа фазын шилжилт хэдэн үе дамжиж байж нэгэн төрөл болдог жамтай.
Түүн лугаа хөдөөний ОРКУУД бол уулын мухар, говийн бор толгодын дунд цусан улаан хацартай, сайртай бор бүсгүйчүүдээс төрдөг. Тэднийг орос, гятадууд нь эргүүлж амждаггүй болохоор их монголын соёлын уламжлал болсон Эртний сайхан,Түмэн эх, Үлэмжийн чанарыг гиншсэн шигээ, өглөө эртлэн босоод баруун хойшоо хэд алхаж шээгээд, мориныхоо уян дээр хүр хийтэл нусаа нийгээд, шүднийхээ завсраар шүлсээ гүд хийтэл 3 м зайд шидээд, мориндоо мордож баруун тийш тэмээ хайгаад үүрээр зүүн талаас орж ирдэг.
Тэдний бохирыг банхар нохойн дагаж очоод хүртэх ба малынхаа баасыг устай зуурч хөлдөөн түлж байгалаа эргүүлж цэвэрлэж байх тул ямарч ариутгах татуурга, нолийн өрөө хэрэггүй.
Хэзээ усанд орсон гэвэл тээр жил хээр морьтойгоо хөл алдаж Тамирт нэг үйсэн, өнгөрсөн зун наадмаар бороонд хоёр хоног шалба цохиулж орсон гэж мэднэ.
Дээл хувцаснаас нь үнээний сүү, морины хөлс хоёр л үнэртэнэ. Тэд хуурай агаарт, шууд гадаа амьдрах тул маш гудчаа, нусанхай, шүлс, хөлс, шивэр ялгаруулна.
Тэр нь бодисын солилцоог идэвхжүүлэх тул маш сийрэг сэтгэхүйтэй, овсгоолог, идэвхитэй хөдөлгөөнтэй амьдралд түлхэнэ.
Шүдээ угаадаггүй мөртлөө дун цагаан шүдээр инээнэ, хорхойтохгүй, үс нь халзрахгүй. Харин өвдөг нь эхэлж муудна. Морин дээр салхи хагалж явдаг болохоор тэр. Нүүр газрын зураг шиг үрчлээтнэ.
Тэд морь мал, уул ус,нутаг нуга, хад чулуу, ургамал цэцгээ магтах юмуу, санаглзсан гэгэлгэн дуу голдуу зохиож чоно шиг улин дуулдаг.
“Навчисыг алтлан сэрчигнүүлсэн
Намрын хонгор салхиуд аа…”
“Жоохон шаргын шогшоонд нь томоон муухай даслаа даа
Жоохон түүнийхээ аашинд сэтгэл муухай хоргодлоод оо” гэж ирээд л авч өгнө дөө.
Энэ бол шингэний нэг дэх фаз.
НӨГӨӨДӨХ НЬ ДА ХҮРЭЭНИЙ ЭЛИТҮҮД ГЭХ ФАЗ
Уг нь сайн яривал эд нарын гарал үүсэл нь цинхайн хувьсгалын дараагаас өвөг нэгт Манжийн хамгаалалтаас гарсан монголд хар хятад наймаачин,ногоочин, худалдаачид хүн олонтой лам нараас бүрдсэн Хүн чулууны Хонхорыг дахь Да хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар бас Улиастай,Ховд гурвыг ар монголдоо л томоохон зах зээл гэж тоочиглосон байдаг. Эндээс л нөгөө бахархалт элит удмууд төрсөн байдаг.
Ингээд анх Амгаланбаатарт ногоочин гятадууд дүүрч, улмаар, өнөөгийн урт цагаан тийш Усны гудамж, дамнуурчны гудамж болон тэлж, цэргийн насны эхнэргүй хятад эрчүүд, эхнэргүй зуун мянга орчим асман лам бүхий Нийслэл хүрээ бий болжээ.
Винайн ёсыг сахидаг ч Осмосын даралтаа дийлэхгүй залуу асман лам, маймаачин дааяа хоёрын шөнийн гүйдэл огтолцон байж Янлинхуяар,Тоохуар нарын зүг мөрөө гаргана.
Тэндээс “Лам дагахаас, Дааяа дага” гэсэн хэлц үг гарчээ.
Энд ихээхэн том концвекцийн мөргөлдөөн гарч, соёл урлагч сүлэгдэжээ. Тэд Хөх мөрний матар загасны арьсаар бүрсэн шанзны аянд “Ай хөө Янлинхуараа хөө хө” гэж ирээд л, “Аргагүй амраг”,”Гоолингоо” гэхчлэн шалигдуу шүлэг зохиож, шууд хятад ая дангаар гуншигнаж дуулдаг болжээ.
Эдний дундаас шинэ Нийслэл Хүрээний элит давхарга бий болсон юм. Үндсэндээ ногоочин хужаа, хүрээний асман лам нарын удам бол шинэ монголын иргэншсэн иргэд болж, оркуудыг хялайн байж нэвтрүүлж, шингэн холилдог болжээ.
Ингээд хүний дөрвөн үе явагдахад фазын шилжилт дууссангүй.
ОРКУУД НЬ “Толин хул”-аа дуулсаар, уячдын холбоо нь улам гангарч, бөхчүүд нь Ланд-200-аа унасаар явна.
Харин Нийслэлийн элитүүд нь шүлэг тоохгүй “Хайрыг минь хайрлаач ээ, хайрыг чинь хайрлана би” гэж 100 давтан, гитар царгиатуулсаар, 4 дэх үе нь хужаагаас гаралтай байж “Хужаа хужаа хужаа чи зайл, чамайг ална, бүлнэ, тална, “гутхална”” гэж үгэлсээр фазын ялгаа Туул “Баастай” гол шиг улам ялгарсаар холын холд, жилийн жилд ихссээр байна даа.
Эх сурвалж: 24tsag.mn