2021 онд гаргасан “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн барометрийн судалгаа”-ны дүнгээс үзэхэд 2022 онд эрэлт ихтэй 520 ажил, мэргэжил бүртгэгджээ. Уг судалгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргасан юм.
Судалгаагаар үйлдвэрлэл, аж ахуйн, барилгын туслах ажилтан, барилга угсралтын мужаан болон автын механикч, том оврын ачааны тэрэгний жолооч зэрэг ажлууд хамгийн эрэлт ихтэй байна хэмээн Үндэсний Статистикийн Хороо мэдээлжээ.
Мөн даатгал, өгөгдлийн шинжээчийн ажлын байрны эрэлт 1,945 байгаа бол тус мэргэжлээр дээд боловсрол эзэмшин төгсөж байгаа хүний тоо 167. Түүнчлэн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв “Дүнжингарав” салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажлын байрны өдөрлөг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд болж байна.
Улаанбаатарын хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 88 ажил олгогчийн 315 байнгын ажлын байр нээлттэй зарлагджээ. https://ubbirj.ub.gov.mn/ сайтын “Ажлын зар” хэсгээс өдөр бүр зарлагдсан байнгын болон түр ажлын байрны мэдээлэл авах боломжтой байна.