УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Түүнд холбогдох хэргийг АТГ шалгаж өгөхийг хохирогчийн тал хүслээ.
Энэ асуудлаар өнөөдөр хохирогчийн эгч Ч.Саранзаяа болон хууль М.Ичинноров нар Авлигатай тэмцэх газрын урд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд болсон хэрэг биш гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн хуудсанд арилгаад өөр тэмдэглэгээ хийсэн байсан. Иймд АТГ-т үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч хандаж байна. Эд мөрийн баримтыг устгасан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоож өгөхийг АТГ-аас хүсч өргөдөл өгч байна” хэмээлээ.
Хохирогч С-ын эгч Ч.Саранзаяа “Дүү маань хоёр удаа амиа хорлох оролдлого хийсэн. Эхлээд машинаа бариад давхисан. Дараа нь гарынхаа судсыг ханасан. Хэрэг шийдэгдэхгүй хаагдах бололтой гээд сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Дөрөв хоногийн өмнө УИХ-ын Д.Гантулга тохиролцох санал тавьсан” гэв.
Цаашид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын хууль зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг тавих ажээ.
https://www.facebook.com/news.mn.agency/videos/292396914559658/
1 comment
Songoson songogchid no tatbal yasiin esbel ikh lhural yos zuigui khumuusee tatdag bolnol zugeer bainq