Улс хоорондын шуудан илгээмжээр энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завджээ.
Уг үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож, холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна.
Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6 удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн юм.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар