Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 13,692 иргэн хөдөлмөр эрхэлж байна

2022-04-22 07:301min2
тэргэнцэртэй иргэд
Хөгжлийн бэрхшээлийг төрлөөр нь авч үзвэл хөдөлгөөний болон сэтгэцийн эмгэг давамгайлж байгаа юм.

2021 оны эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 106,169 иргэн байгаа аж.

Үүний 9,865 нь 0-15 насны хүүхдүүд байна. Тэдний:

  • 4,307 нь ерөнхий боловсролын сургуульд
  • 1,208 нь ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцаж байгаа бол
  • 2,818 нь сургуульд огт хамрагдаагүй байна.
    Түүнчлэн хөгжлийн бэрхшээлийг төрлөөр нь авч үзвэл хөдөлгөөний болон сэтгэцийн эмгэг давамгайлж байгаа юм. Мөн эдгээр иргэний 12.8 хувь буюу 13,692 нь хөдөлмөр эрхэлдэг бол 30,946 нь байнгын асаргаанд байдаг аж.


                                                     Эх сурвалж: Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-04-22 07:47 at 07:47

    Халамжийн газрын хийдэг байсан ажлыг давхардуулан хийж баахан чихээсний хүнтэй энэ балай агентлагийг татан буулгаач.

    Хариулах

  • ИРГЭН

    2022-04-22 09:06 at 09:06

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө энэ олон төрийн байгууллага яг юу хийсэн юм? ХБХ-ний тухай хууль гэж галзуу цаас баталж, том агентлаг байгууллаа. Юу дээрдэв? ХБХүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь хүүхэд байхад бүх дэмжлэг, тэгш сургалт, хөгжлийг хүүхэд дээр ярьдаг, насанд хүрэгчдийг орхичихсон. Ялангуяа оюуны бэрхшээлтэй, сэтгэцийн асуудалтай хүмүүс дийлэнх нь байхад тэдэнд зориулсан ямарч тусламж үйлчилгээ, дэмжлэг байхгүй. Ар гэр нь зовлонг үүрч, нас өтлөхийн цагт хүнээ яахаа мэдкү байна.Яагаад тэдэнд зориулсан ганц асрамжийн нөхөн сэргээх төв бариад өгчихдөггүйм бээ? АХБ-ны хөгжлийн бэрхшээлтэй хүний төсөл яасан бээ? идээд ууцан уу? ХБ-тэй хүүхэд ТОМ БОЛДОГ ГЭДГИЙГ САНА!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй