Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, УИХ-аас баталсан Төсвийн тодотгол, Мөн Америкийн нэгдсэн улс, Оросын Холбооны Улс, Бүгд найрамдах Хятад ард улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудын асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Отгончулуу “Төсвийн тодотголд онцын шаардлагагүй Шигихутуг, Нууц товчоо, Их засаг, Их хуралдай гээд олон тэрбумын төсөв хэвээрээ байна. Мөн хүн бараг явдаггүй сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих төсөв хэвээрээ байна. Гэтэл Дарханы замыг засаж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Энэ бол стратегийн ач холбогдолтой зам. Энэ замын эвдрэлээс болж хүнс барааны үнэ өсөж байна. Түүнчлэн төсвийн тодотгол шударга болж чадсангүй гэлээ.

By updown

One thought on “Хүн бараг явдаггүй сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих төсөв хэвээрээ байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн