Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ жил нэгдүгээр ангид орох гэж буй сурагчдад юу бэлдэх хэрэгтэй талаар зөвлөжм гаргажээ. Үүнд дурамт хувьцас болон хичээлийн ямар хэрэгслүүд байх ёстойг тусгасан бөгөө тоо ширхэгийг ч тодорхой заасан байна. Сурагч бүр сургуулиас баталсан дүрэмт хувцас өсөх гэнэ. Түүнчлэн ангидаа сольж өмсөх гутлаа хальтирдаггүй, хар зураас гаргахгүй, зөөлөн ултайгаас нь сонгохыг зөвлөжээ. Охидын хувьд туфль буюу өндөр өсгийт өмсөх хориотой юм байна.
Хичээлийн хэрэгслийн тухайд дөрвөлжин, хос шугамтай тус бүр дөрвөн дэвтэр бэлтгэх хэрэгтэй. Энэ нь хавтсандаа зураггүй, 12 хуудастай байвал тохиромжтой аж. Бүх дэвтрийг хаяглахгүй, гялгар хавтас шаардлагатай юм байна. Мэдээж зургийн хоёр дэвтэр, 15X15 хэмжээтэй өнгийн цаас, баллуур, балын, өнгийн харандаа, цэнхэр үзгэн бал, цавуу, хайч баримлын шавах зэхэхийг сануулсан бол 0.5-ын болон будгийн тосон харандаа, арилгагч хэрэглүүлэхгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин