Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
10:00 цагт: Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулна.

ШОНХОР ТАУЭР
11:00 цагт: Ардчилсан намын “4/11 мэдээллийн цаг “болно. Утас: 91000017

ОФИЦЕРУУДЫН ОРДОН
11:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл 27 сая мод тарих томоохон зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх уулзалт болно. Утас: 86094455

НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ
14:00 цагт: “Эргэлтийн номын сан” цуврал номын нээлт Новртел зочид буудлын 4 давхарт болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн