Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар, найдвартай тээвэрлэх хэрэгсэл нь Дамжуулах хоолой бөгөөд дэлхийн олон улс орон хэрэглээндээ нэвтрүүлээд 100 гаруй жил болж байна. Түүхий тос дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд монгол улсад анх удаа баригдаж буй тээврийн шинэ төрөл юм.
Дамжуулах хоолойн хувьд зөвхөн цахилгаан эрчим хүч ашиглах бөгөөд энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай. Түүнчлэн тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог юм.
Газар доогуур барьж байгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бараг үгүй, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, хоосон сав буцааж тээвэрлэдэггүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажилладагаараа давуу талтай. Дамжуулах хоолойн шугам сүлжээг бүхэлд нь автомат системээр хянаж удирддаг тул гэмтэл гарах, тос алдах эрсдэл маш бага юм.
Манай орны газрын тос зууралданги чанар өндөртэй, парафинлаг тос учир уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замаар ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй байх ба тэдгээрийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардал дамжуулах хоолойн системтэй харьцуулахад харьцангуй өндөр юм.
Эх сурвалж: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК
1 comment
Metronii vlger bolno doo ygaasaa barisan xoino n barisan gey