Төрийн албан хаагчийн 2021 оны гурав дахь удаагийн ерөнхий шалгалтын статистик мэдээнээс зарим онцлох үзүүлэлтийг хүргэе. Шалгалтад нийт 9,207 хүн бүртгүүлснээс 2,233 нь тэнцсэн байна. Эдгээр иргэний дийлэнх нь буюу 835 нь 25 хүртэлх насны иргэд байгаа юм.
Өндөр оноог танилцуулбал:
- 100 оноо – 2
- 99 оноо – 4
- 98 оноо – 9
- 97 оноо – 9
- 96 оноо – 10 хүн, 95 ба түүнээс дээш оноог 49 шалгуулагч авчээ.
Шалгуулагчдын 76.7 хувь нь эмэгтэй, 23.3 хувь нь эрэгтэй байв. Харин 2022 оны төрийн албаны ерөнхий шалгалтад 6,480 иргэн мэдлэг чадвараа сорин оролцсоноос 2,198 нь буюу нийт оролцогчдын 33.9% нь тэнцээд буй. Иргэдийн шалгалтад тэнцсэн байдал нь өмнөх онтой харьцуулахад 2.8%-аар өсжээ. Түүнчлэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 хувиас илүү нь 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь нь Z үе буюу шинэ мянганыхан байгааг онцолсон юм.