МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2022 оны төсөвт тодотгол хийхийг дэмжсэн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар төсвийн тодотголоо боловсруулсан байна. Монгол Улсын 2022 оны төсвийн тодотгол гурван зүйлд чиглэгдэж байна. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих. Хоёрдугаарт, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэхээр тогтлоо. Энэ бол маш чухал ач холбогдолтой гэж намын бүлэг үзэж байна.
Бид цаашид хэмнэлтийг зөвхөн тогтоол гаргаад, байгууллага бүр үзэмжээрээ шийдвэл үр дүн багатай байна. Иймээс хууль гаргах нь зүйтэй гэсэн Засгийн газрын саналыг бүлгийн гишүүд дэмжлээ. Гуравдугаарт, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр Засгийн газар бэлтгэсэн байна. Энэхүү төслийг лхагва гарагт Засгийн газар УИХ-д өргөн барина. Ирэх долоо хоногтоо батлахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлжээ.
1 comment
Uvsiin hyrgas sumiin haryat dashaa hogiin hulgaich shuu