Хэдэн жилийн өмнө нэгэн солонгос хүн Монгол солонгосчуудын секс аялал жуулчлалын нэг чиглэл болж байгаа талаар харамсан бичиж байсан билээ. Тэгвэл тэр цагаас хойш энэ улс жинхэнэ утгаараа солонгосчуудын секс жуулчлалын диваажин болж хувирчээ. Монголд ирж буй жуулчдын саяхны статистикийг сонирхвол, жил бүр Өмнөд Солонгосын 40 орчим мянган жуучин Монголд ирдэг ба тэдний ихэнх нь эрчүүд байгаа юм.
Сүүлийн үед Монголд уул уурхай цэцэглэж, жуулчид харах онгон байгаль устаж байгаа тул энэ улсын аялал жуулчлал улам бүр зугаа цэнгэл талдаа болж байгаа ажээ. Тэгвэл, саяхан Монголын сайтуудаар ийм нэг мэдээ тарсан. 2013 оны 7 дугаар сард Солонгосын “Ко. VС” гэдэг хувийн телевиз (зөвхөн цахим хэлбэрээр такс төлж, үзэгчиддээ үйлчилдэг) нэгэн сонирхолтой шоу нэвтрүүлгийг Монголд хийх болсон гэнэ. Тэр нь “100 сая вонны төлөө” гэх нэртэй. Энэ нэвтрүүлгийн оролцогчид Монголд нэг сарын хугацаанд хэн нь хамгийн олон залуу бүсгүйчүүдтэй учрах вэ гэдгээрээ өрсөлджээ.
Дээрх нэвтрүүлэгт оролцох хүмүүс нь 55-65 насны халзан толгойтой солонгос өвөгчүүд байв. Нэвтрүүлгийг дүрсэлбэл, тэд Улаанбаатар хот руу орж ирж байгаагаар шоу эхэлнэ. Оролцогчдоос 58 настай Во Жү Ли монгол охидыг хуу өвөртлөх тэмцээнд нэлээд дээгүүр явна гэнэ. Өдөрт 5 бүсгүйтэй энгэр зөрүүлэх нь тэдэнд өгөгдсөн норм. Гэхдээ, тэд өдөрт 5-аас олон тооны охидыг эзэмдэхийн тулд тэд чадлынхаа хэрээр зүтгэнэ. Во Жү Ли “би энэ тэмцээнд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” хэмээн дэлгэц дүүртэл үрчгэр нүүрээ таталдуулан инээмсэглэж байжээ. Дээрх тэмцээний ялагч 100 сая вонн, удаах байрын оролцогч 50 сая вонн хүртэх ёстой гэнэ.
Дээрх нэвтрүүлгийн тухай мэдээлэл манай сайтуудаар тарсан даруйд хүмүүс үүнд үл итгэж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч, өнөөгийн Монгол Улс нь солонгос эрчүүдийн зугаа цэнгээн, доог тохуурхлын талбар нэгэнт болсон гэдгийг үгүйсгэх боломжгүй болжээ. Солонгосчууд секс жуулчлалын зорилгоор манай улсад бөөнөөрөө ирэх болсон үе нь аль 2005 он ажээ. Үүнээс хойш 10-аад жил өнгөрөхөд солонгос эрчүүдийн энэ урсгал улам нэмэгдсэн юм.
Аагий
Эх сурвалж: www.gashuun.mn
1 comment
Ymar muuhai medee we gewch ohid mini uwruu il zadgai haa hamaagui hend ch yunaas ch uguhuu bolison unuu tsagt erchuud ingej doromjilhoosch yhaw de. Gewch mnai mongoliin mini ohid heterhii huurhun shn tm blhr gadniihan hoshuurtsgaadag. Gehdee ohud mini iim goy shnaa undruur unelj uursdiiguu bitgii zarj ideechee. Mgl zaluus miNi ariun shn ohidoo awj suugaad hamtdaa jargaachee hamgaalaach eh ornoo ehnrii ohidoo