Дулаан автобусны буудлыг тоножээ

2022-04-18 15:11
buudal

“Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын санаачлалаар тус дүүрэгт “Дулаан автобусны буудал” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжид Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Улаанбаатар чиглэлийн автобусны буудлыг дулаалж тохижуулсан байдаг.

Тэгвэл дулаан автобусны буудлын дотор нь байсан дэлгэц, камер, утас цэнэглэгч гэх зэрэг эд, зүйлсийг бүгд тоножээ.