Өрөнд орсны улмаас өөрийгөө шатаасан гэж мэдүүлжээ
2022-04-18 10:21

Өчигдөр /2022.04.17 / орой 19:00 цагийн орчимд төв талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар бид мэдээлж байсан билээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ.
Иргэн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй ба түүнчлэн их хэмжээний өртэй улмаас сэтгэл гутралд орсон талаар мэдүүлэг өгчээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.