БСШУC-ын дэд сайдын суудалд залрах эрхмүүдийн марафон одоог хүртэл МАН дотор яригдсан хэвээр байна. Уг нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг АНУ-д Элчин сайдаар томилогдсоны дараахан нь орных нь хүнийг төвөггүй томилно хэмээн МАН-аас мэдэгдэж байсан.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиас болж сураг алдарсан томилгооны марафон дахиад сэргэлээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сү.Батболдын талаас МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр, Ж.Бадамжунай нарын санал болгосноор Нийслэлийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхбат нарын нэр нам дотроо яригдаж байна гэнэ.

Г.Ганбаярын хувьд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа дэд сайдуудыг томилох үед нэр нь яригдаж байсан нэгэн. Харин Нийслэлийн НАМЗХ-ны дарга Б.Мөнхтбатын сүүлд гарч ирсэн ч нэлээд хүчтэй яригдаж байгаа гэнэ.

Ямартай ч Б.Мөнхбатыг намынх нь залуус ихээхэн дэмжиж дэд сайдын ажлыг хийчих хэмжээний боловсролтой, чадалтай залуу хэмээн үнэлж байгаа ажээ. Харин Г.Ганбаяр улстөрд төдийлөн амжилт олоогүй, нэгэн улстөрчийн татаас түлхээсээр энэ намд орж ирсэн. Ийм хурдан дэд сайдын суудалд заларч болохгүй байх хэмээн нам нэгт залуус нь ярьцгааж байна.

Яг үнэндээ Г.Ганбаярыг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Хотын дарга асан Ц.Батбаяр гэх эрхэм. Тэрээр тухайн үед Хотын даргаар ажиллаж байсан гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй сайн мэднэ. Тиймдээ ч өдгөө Г.Ганбаярын өнгөтэй өөдтэй, хөрөнгөлөг, мөнгөлөг яваа нь яалт ч үгүй Хотын дарга асан Ц.Батбаяртай салшгүй холбоотой. Ийн хэлэхийн учир нь Ц.Батбаяр нь Хотын даргаар ажтллаж байхдаа Г.Ганбаярт алдарт “Ургах наран” хорооллын төслийн ажлыг хариуцуулан өгч байсан юм. Энэ үеэс л Г.Ганбаяр мөнгөний үнэрийг мэдэрч эхэлж байсан түүхтэй гэлцдэг юм.

Өөрөөр хэлбэл, Г.Ганбаярын маркетингийг нь хийсэн “Ургах наран” хорооллыг нийслэлчүүд сайн мэднэ. Тэгвэл энэ хороолол анхнаасаа төлөвлөгөөгөө хийхдээ бохирын асуудлаа хэрхэн шийдэх талаар огт тооцоолоогүй бөгөөд үүнээс үүдэн ашиглалтад орсон цагаасаа эхлэн газрын хөрсийг бохирдуулж, ойролцоо угаадас, бохироо шахсаар 2,5 га газрын талбайн хөрсийг ялгадас болгон хувиргаж байсан нь цагтаа хэл ам дагуулж байсныг угшигчид андахгүй сайн мэдэх биз. Ямартай ч  “Ургах нара”н хорооллыг анх бариулж,   улмаар Баянзүрх дүүргээс  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр   хоёр   дахь удаагаа сонгогдсон, одоо намынхаа хэвлэл мэдээллийн асуудлыг хариуцсан хэлтсийн дарга Г.Ганбаярын улстөрийн түүх энэ.

Харин БСШУС-ын дэд сайдын суудалд суух арай л болоогүй гэж намынхан нь үзэж буй юм.

Үүнтэй зэрэгцэн Ё.Отгонбаярын дэд сайдын ажлаа өгөх шийдвэрт нь Сү.Батболдын фракцынхан ихэд нөлөөлж түүнтэй тохиролцсноор ийнхүү   Элчин сайдаар АНУ-ыг зорих хүсэлт гаргасныг нам нь дэмжиж, улмаар тохироо хийсэн гэх шуум МАН-д дэгдээд байна.

Ямартай ч Ж.Бадамжунайн хүн үү, эсвэл Сү.Батболдын хүн томилогдох уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: news1.mn

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Ц.Батбаяраар МАН-д хөтлүүлж орж ирсэн Г.Ганбаяр дэд сайд болно гэв үү”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн