Хавдар судлалын үндэсний төв, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуультай хамтарч өвчтөний сэтгэлийг засах хөгжмийн эмчилгээг хэрэгжүүлж эхэлжээ. Хөгжмийн урлагийн сургуулийн багш нар тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд сайхан хөгжим сонсгохоос гадна, тэдэнд төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүдийг танилцуулах зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгодог аж.
Дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглож, иргэдэд урлагийн боловсрол мэдлэг түгээх энэ хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагийн 11.00-12.00 цагт тасралтгүй хэрэгжиж байна.