НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгоно

2022-04-15 17:261min
нийгмийн даатгал
"Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.

Тэрбээр “Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтан төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарна. Иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан олгоно. Хувиараа НДШ төлөгч нар мөн адил буцаан олголт авна. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй” гэв.