Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэмнэлтийн талаар хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулна. Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцас өмсөнө.
Харин нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй. Учир нь зарим дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргуулж, зарим нь өөрсдийн мөнгөөр авдаг зэрэг асуудал бий.