Өвөрхангай аймагт цасан шуурганы үеэр мал хариулж яваад гурван иргэн сураггүй болжээ

Өвөрхангай аймагт цасан шуурганы үеэр мал хариулж яваад гурван иргэн сураггүй болжээ.
Тодруулбал, тус аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадатын-Эх зүлэгт” гэдэг газар мал хариулж явсан гурван хүн (хоёр нь мотоциклоор, нэг нь явганаар) сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 03:55 цагт очиж, малчин А-гийн туслах малчин Н /58 настай, эмэгтэй/, А /47 настай, эрэгтэй/, Н /25 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тухайн газарт 5-7 м/с хүчтэй цасан шуурга шуурсан аж.
Эх сурвалж: ОБЕГ