Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
25 нь Улаанбаатар хотод,
16 орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 596 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 18 нь нэн хүнд, 51 нь хүнд, 86 нь хүндэвтэр, найм нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 21 нь хүүхэд бол гурав нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Орон нутгийн хувьд, дөрвөн аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговьд 10, Дорноговьд хоёр, Архангайд хоёр, Төв аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.