Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын14-ний 17:15 цагт ОБЕГ хүлээн авч дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны оршин суугч иргэн А-гийн таван настай хүүг эсэн мэнд буулгаж, ээжид нь шилжүүлэн өгсөн байна.
Тухай үед аврагч нар орон сууцны дээрээс аврах олс ашиглан бууж, хүүг аюулгүй болгосон байна.