Нэрт сэтгэл судлаач З.Фрейд “Дарагдсан сэтгэл хөдлөл хэзээ нэгэн цагт илрэхдээ илүү түрэмгий байдлаар илэрнэ” хэмээн хэлсэн байдаг. Нэг ширхэг шүдэнзний мод бариад гараа өргөн зогсоход хөнгөн мэт санагдавч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жинг тооцвол бидэнд ирэх ачаалал нэмэгдэх нь гарцаагүй. Яг үүнтэй адил сэтгэлд хадгалагдаж байгаа сөрөг зүйлсийн жин нэмэгдэхгүй мэт байвч бидний сэтгэлийг туйлдуулж, ядрааж байдаг.
Асуудлаас зугтаад эсвэл түүнийгээ бодохгүй байснаараа сөрөг зүйл сэтгэлээс бүр мөсөн алга болохгүй бөгөөд түүнийг түр мартагнах, тоохгүй мэт царайлан өөрийгөө хуурах нь танд ирэх дарамтыг улам бүр зузаалсаар л байх болно. Харин үүний оронд сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө гадагшлуулж , асуудлаа шийдвэрлэж сурах нь маш чухал юм.
Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо