Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёмботой уулын оройд газар олгосон байсан талаар өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр “Соёмботой уулын оройд газар олгожээ. Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Энэ талаарх мэдээллийг хүн бүхэн ил тод үзэх боломжоор удахгүй хангана.
Зарим голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж, өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. 1.6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хүн нэг бүр хайрлан хамгаалахгүй бол болохгүй, нийтээрээ уух усгүй болох аюул ойрхон байна анхааруулъя. Жич: Бурхан барихтай холбоотой ажлын хэсэг гарч шалгаж байгаа болно. Соёмботой уулнаас тусдаа асуудал” хэмээн бичсэн байна.