”Гангвон-2024” залуучуудын өвлийн олимпийн онцлох бэлэг тэмдэг зохиох загварын нээлттэй уралдаан зарлажээ

Зохион байгуулагчид Ганвоны 2024 онд "Баяр баясгалан, өсөлт хөгжилтийг авчирдаг спорт, хамтын амьдрал, эв найрамдалтайгаар нээгддэг амар амгалан ирээдүй" гэсэн захиасыг илэрхийлэхээр зорин ажиллаж байна.
“Ганвон 2024” залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо уг арга хэмжээний сахиус, дуу зэрэг онцлох бэлэг тэмдэгүүдийг зохиох загварын нээлттэй материалыг хүлээн авч эхэлжээ.
Бэлэг тэмдэгийн загвар :
-Өмнөд Солонгосыг төлөөлдөг амьтан
-Гангвон хотод амьдардаг амьтан эсвэл залуу нас
-Ирээдүйг бэлгэддэг сахиус гэсэн гурван боломжит сэдвийн аль нэг дээр загвараа гаргах боломжтой юм.
Ялагчдад 9 сая вон, 7,300 доллар, таблет, дадлагын гэрчилгээ, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны шагнал гардуулах юм байна.
Мөн шалгарсан эмблем, бэлгэ тэмдэгийн арын дэвсгэр загварыг бүтээхэд 3 сая вон зарцуулахаар төсөвлөжээ. Gangwon 2024 оны 1-р сарын 19-нөөс 2-р сарын 2-ны хооронд болох бөгөөд долоон спортын 15 төрлөөр зохиогдох юм байна.