Галт зэвсэг, тэсрэх бодис ашиглан нэр бүхий улс төрчид халдах гэж байсан таван гэмт этгээдүүдийн нэг болох Ц.Баасанцогтыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон билээ.
Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй гэх шалтгаанаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.