Улаанбаатарт 64 мянган иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ
2022-04-13 11:04

Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68791 хүүхэд, 16-17 насны 27095 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юмаа.
Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 3, хоёрдугаар тунд 11, гуравдугаар тунд 75, дөрөвдүгээр тунд 66 нийт 155 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд:
- I тунд 75.2%
- II тунд 72.1%
- III тунд 53.9%
- IV тунд 6.7%
Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68791 хүүхэд, 16-17 насны 27095 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юмаа.