Азийн хөгжлийн банкнаас Шри Ланкийн Эрүүл мэндийн яаманд түргэн тусламжийн автомашин, автомашины парк хандивлаж, яамнаас улсын хэмжээнд эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө. Эрүүл мэнд, хоол тэжээл, уугуул анагаах ухааны сайд асан доктор Ражита Сенаратне Азийн хөгжлийн банк тус улсын эрүүл мэндийн салбарыг удаан хугацаанд тууштай дэмжсээр ирсэн ч сүүлийн жилүүдэд засгийн газар энэ салбарыг дэмжих талаар хангалттай ажил хийгээгүйг нэмж хэлэв. Өвчтэй, гачигдалтай хүмүүст Банкны хандив тусламжийн ач холбогдол, амин чухал болохыг онцлон тэмдэглэв. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч ноён Рави Кумудеш өөрийн зүгээс тус улсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд Засгийн газар татвараас хангалттай мөнгө зарцуулаагүй гэдгийг хэлээд “Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад ямар ч тохиолдолд хүрэлцэхгүй байна” гэв.
Эх сурвалж: A24.com