Өнгөрсөн долоо хоногт хуримаа хийсэн жүжигчин Хён Бин, Сун Е Жин нарын хуримын ийм зургууд цацагджээ. Тэд ойрын хүрээнийхэн дундаа цомхон хуримын арга хэмжээ зохиосон юм. Мөн хуримын зураг, бичлэг үйл явдлыг нууцлах тухай зочдоос хүссэн гэнэ. Хуримын дараа хоёул завгүй цагийн хуваарьтай байсан учраас шууд бал сарын аялалдаа яваагүй, өнөөдөр л аялалдаа явжээ. Ингээд үзэгчдийн тэсэн ядан хүлээсэн хуримын зургийг хүргэж байна.