Биеийн тамир, спортын улсын хороо болон Барилгын хөгжлийн төвөөс ажлын хэсэг гарч Дархан-Уул аймагт баригдаж байгаа Спорт цогцолборын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт хийсэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
2,200 хүний суудалтай Спорт цогцолборын барилгыг захиалагч барилгын явцыг эрчимжүүлэх үүднээс ажиллах хүчийг нэмэгдүүлж, тайлан мэдээллээ тогтмол өгч байх үүрэг өгчээ. Барилгын ажлын явц 80 гаруй хувьтай өрнөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дотор болон гадна засал, галын систем, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийж дуусгах юм байна.
Цаашид уг барилга байгууламжийн өдөр тутмын ажилд Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас хяналт тавих юм байна. Дашрамд дурьдахад, энэхүү цогцолбор нь бүс нутгийн болон Олон Улсын спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах шаардлага хангасан Спорт цогцолбор болно.