Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд бидний дунд тулгардаг асуудлуудын нэг яах ч аргагүй үс уналт билээ. Үс унах нь олон төрлийн хүчин зүйл нөлөөлдөг ба үүнд стресс мөн эрүүл бус хооллолт, гормоны тэнцвэрт байдал алдагдах, арчилгаа муудах зэрэг шалтгаанууд байдаг.
Танд санал болгож буй маскыг 7 хоногт 1 удаа тавьснаар үсний ургалт сайжирч, тэжээл өгөн эрүүл, бат бөх үстэй болно.
Орц:
- 1ш өндөг
- 1ш гадил
- 1 х.х зөгийн бал
- ½ стакан шар айраг (125 мл)
Хэрэглэх заавар:
- Саванд гадилаа нухаж дээрээс нь өндгөө хийнэ. Сайтар хутгаж дээрээс нь зөгийн бал, шар айргаа хийгээрэй.
- Бэлэн болсон маскаа хуйхандаа түрхэж 5 минут иллэг хийнэ. Шүршүүрийн малгай өмсөөд 1 цаг байлгана.
- Үсээ угаадгаараа угаана.
- Гадил нь А, С болон Е амин дэмийн эх үүсвэр болох бөгөөд эмзэг үсийг бэхжүүлнэ.
- Эдгээр амин дэм нь эрүүл үсэнд зайлшгүй шаардлагатай.
- Өндөг нь уураг ихтэй. Үсний бүтцэд уураг байдаг ажээ. Тийм учраас үсний ургалтанд сайнаар нөлөөлөхөөс гадна үсийг гялалзуулдаг байна.
- Шар айраг В-ийн төрлийн амин дэм гэж үзэх тул үсийг бэхжүүлнэ.
- Зөгийн бал чийгшүүлж, үсийг зөөлрүүлдэг байна. Үсний хуйхыг тэжээх амин дэмээр баялаг. Үүнээс гадна үсний өнгийг сэргээдэг.