БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Дарга нар албаны автомашин унахгүй
2022-04-09 12:18

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Үүнд: БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.