“Монголын эдийн засгийн чуулган-2022” – ны үеэр
Шинэ Улаанбаатар цогц төлөвлөлтөд орчин үеийн хот ямар байх ёстой тэр зохицуулалтаар явъя гэж төлөвлөж байгаа. Хотыг баруун тийш 10.800 га газарт тэлье гэсэн төлөвлөгөө бий. Үе үеийн Засаг дарга нар ингэж төлөвлөж байсан юм билээ. Туул гол баруун тийшээ саваа дагаад өргөсдөг. Тиймээс хотыг баруун зүгт тэлэх нь зөв шийдэл болно. Ер нь бол 800 мянгаас нэг сая хүн амьдрах шинэ хотын төлөвлөлтийг бид “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2040”-д уялдуулан гаргах, шийдэл гарцаа тодорхойлох хэрэгтэй байгаа.
Одоогийн Улаанбаатар хотын газар доорх инженерийн байгууламжийн 86 хувь нь 30-40-өөс дээш жилийн насжилттай. Тиймээс зөв шийдэлтэй шинэ хотыг байгуулах нь чухал байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
3 comments
Энэ ёстой худлаа нөхөр шүү. Иргэдийн сэтгэл хөөрөл дээр дөрөөлж төсвийн мөнгөнөөс суйлж байгаа өөдгүй этгээд.
Хот баахан ажил эхлэнэ гэж шаагаад бсн яасан бэ бас шаатсануу
За даа ёстой зангууны үлгэр болох байлгүй дээ!! Циркийг авахдаа мөн л ном журмаар нь улам сайн ажиллуулна гээд л авсан.Одоо хаана байна? Циркийг үзэх гэж хаана очиж үзсэн үзээгүйн хооронд үзмэр өялав!!