Баянзүрх дүүргийн 131 гарааш буулгаж, газрыг чөлөөллөө

2022-04-08 09:001min0
277986583_386073853382502_3443374964746957369_n
Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Баянзүрх дүүргийн 6-р хорооны 18 байрны зүүн талын 10 гарааш, 18 чингэлэг 4-р хорооны Эрүүл мэндийн төвийн зүүн тал, 111-р байрны урд талд 40 гарааш, Орос 14-р сургуулийн хойно байрлах 54 гарааш, 7-р хорооны 31 байрны зүүн талын 9 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил  тус тус хийгдлээ.
Ийнхүү иргэд хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашуудыг буулгаж, зөв төлөвлөлт хийн, ногоон байгууламж нэмэгдүүлж байгаад талархан, хамтран дэмжиж оролцож байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй